GB3

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд

GB-3 ангиллаар оршин суух гадаадын иргэнийг урих тохиолдолд ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ хүснэ.

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсвэл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /өргөдөлд виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газарыг тодорхойлох/
  2. Төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт, гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар
  4. Гэр бүлийн гишүүн, Монгол Улсын иргэн буюу эхнэр /нөхөр/-ийн иргэний үнэмлэхний хуулбар
  5. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт-3 бөглөнө. Жагсаалт
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

 

Санамж:

  1. Гадаадын иргэнд олгогдсон визийн зөвшөөрлийн дугаарыг 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд холбогдож паспортын дугаараар шүүлгэж мэдэх боломжтой.
  2. Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэл гаргасан бол визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  3. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.
  4. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч  тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

  • Гадаадын иргэнийг урьсан Монгол Улсын иргэн түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээнэ.
  • Хувь хүн тохиолдолд гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Бүртгүүлэхийг хүссэн гадаад иргэний өргөдөл
  2. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  3. 3×4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  4. Маягт-2 мэдүүлгийн хуудас бөглөсөн байх
  1. Өргөдөл
  2. Уригдагч гадаадын иргэний 3 үеийн намтар (өөрийн, эхнэр нөхрийн, эцэг эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)
  3. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  4. Дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг
  5. Хөрөнгийн эх үүсвэрийн талаар өөрийн гаргасан нотолгоо
  6. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Гэр бүлийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
  8. Паспорт, түүний хуулбарын хамт
  9. 3×4 хэмжээний 2 хувь гэрэл зураг
  10. Оршин суух зөвшөөрөл хүсэгч 16-аас дээш насны гадаадын иргэн манай газарт өөрийн биеэр ирж үнэмлэхний фото зураг авахуулж хурууны хээ өгнө.
  11. Маягт-5 мэдүүлгийн хуудас
  12. Оршин суух зөвшөөрлийн хураамж 77,700₮

 

Санамж: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг шийдвэрлэх хугацаа 60 хоног.

 

Гарах-Орох Виз хүсэх

  1. Тус иргэний виз хүссэн үндэслэл бүхий өргөдөл
  2. Мэдүүлгийн хуудас
  1. Өргөдөл
  2. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, түүний хуулбарын хамт
  4. Паспорт, түүний хуулбарын хамт
  5. 3×4 хэмжээний 1 хувь гэрэл зураг
  6. Хөрөнгийн эх үүсвэрийн талаар өөрийн гаргасан нотолгоо
  7. Маягт-5 мэдүүлгийн хуудас
  8. Оршин суух зөвшөөрөл сунгуулах хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхийг шинэчилэн олгох шаардлагатай бол 53,700₮/
  9. Дараах Улсын гадаадын иргэн сунгуулах тохиолдолд Маягт-3 бөглөнө.

 

Санамж: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.

Гарах-Орох Виз хүсэх

  1. Тус иргэний виз хүссэн үндэслэл бүхий өргөдөл
  2. Мэдүүлгийн хуудас
  1. Хасалт хийлгэх тухай Өргөдөл
  2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь, хуулбарын хамт/

Санамж: Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч иргэн нөхөж хасалт хийлгэнэ.