New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

GB4

GB-4 ангиллаар оршин суух гадаадын иргэнийг урих тохиолдолд ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ хүснэ

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

 

ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХДЭЭ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ. 

 

  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газарыг тодорхойлох/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  3. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй
  4. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Шаардлагатай тохиолдолд Маягт-3 бөглөнө.
  7. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

 

Санамж:

  1. Гадаадын иргэнд олгогдсон визийн зөвшөөрлийн дугаарыг 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд холбогдож паспортын дугаараар шүүлгэж мэдэх боломжтой.
  2. Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэлт гаргасан бол тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  3. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.
  4. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Гадаадын иргэнийг бүртгүүлэх

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч  тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Гадаадын иргэн, Харьяатын газарт бүртгүүлнэ.

Гадаадын иргэнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээнэ.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

 

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

    1. Бүртгүүлэхийг хүссэн уригч аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг
    2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тэдгээрийн хуулбар
    3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
    4. 3×4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
    5. Маягт-2 мэдүүлгийн хуудас бөглөсөн байх

Оршин Суух зөвшөөрөл шинээр авах гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ

  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
  3. Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Хөдөлмөр эрхлэгч, Хөрөнгө оруулагч, Мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Паспорт түүний хуулбарын хамт
  7. Маягт-2 мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй/
  8. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  9. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг, хурууны хээ өгөхгүй/
  10. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
  11. Оршин суух зөвшөөрлийн хураамж 77,700₮

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.

 

Гарах-Орох Виз хүсэх

 

  1. Байгууллагын виз хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд виз олгох үндэслэл бүхий/
  2. Мэдүүлгийн хуудас

Оршин Суух зөвшөөрөл сунгуулах

  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл сунгуулахыг хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
  3. Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Хөдөлмөр эрхлэгч, Хөрөнгө оруулагч, Мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, хаяг солигдсон тохиолдолд шаардлагатай/
  6. Паспорт түүний хуулбарын хамт
  7. Маягт-2 мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, Паспорт солигдсон тохиолдолд бөглөнө/
  8. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  9. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  10. Оршин суух зөвшөөрөл сунгуулах хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/
  11. Шаардлагатай тохиолдолд  Маягт-3 бөглөнө.

 

Санамж: Хилийн чандад байгаа гадаадын иргэний Оршин суух зөвшөөрлийг сунгах боломжгүй.

 

Гарах-Орох Виз хүсэх

 

  1. Байгууллагын виз хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд виз олгох үндэслэл бүхий/
  2. Мэдүүлгийн хуудас

Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн нь эх орондоо бүр мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ.

  1. Уригч Байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь/

 

Санамж: Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар