New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

HG

Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

             Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг/
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  4. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй/
  5. Гэр бүлийн гишүүдын хамт бол Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  7. Тэмдэгтийн хураамж 1000₮ /нэг хүн/
  • Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-5 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно.
  • Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.
  • Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбарын хамт
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу.
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах/
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  7. Бүртгэлийн хураамж 1000₮ / Нэг хүн/

Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна

Оршин Суух зөвшөөрөл шинээр авах гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ

  1. Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичиг/
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрөл хуулбарын хамт
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг сүүлийн 6 сард авахуулсан /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй/
  7. Гэр бүлийн гишүүдын хамт бол Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  8. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг сүүлийн 6 сард авахуулсан, хурууны хээ өгөхгүй/
  9. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
  10. Тэмдэгтийн хураамж 77,700₮
  • Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

Оршин Суух зөвшөөрөл сунгуулах

  1. Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар-ын сунгахыг зөвшөөрсөн албан бичиг
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл сунгуулахыг хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгах үндэслэл бүхий/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрөл хуулбарын хамт
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, хаяг солигдсон тохиолдолд шаардлагатай/
  5. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг Сүүлийн 6 сард авахуулсан /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, Паспорт солигдсон тохиолдолд бөглөнө/
  7. Гэр бүлийн гишүүдын хамт бол Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  8. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  9. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэх-ний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮

Гарах-орох виз /нэг болон хоёр, олон удаагийн/ авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Паспорт
  3. Виз мэдүүлгийн хуудас Маягт-1 энд дарж татаж авна уу.
  4. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Оршин суух үнэмлэхний хуулбар

Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт гүйцэтгэнэ.

Хураамж:

Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.

Нэг удаагийн гарах орох виз-54,000₮+3$

Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮+3$

Олон удаагийн гарах-орох виз /6-н сар хүртэлх / 126.000₮+3$

Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх / 252.000₮+3$

Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно.

Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн нь эх орондоо бүр мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ.

  1. Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хасалт хийлгэсэн тухай албан бичиг
  2. Уригч Байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт

Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар