монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шуурхай:
Монгол Улсын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх болон 30 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүсэх үүрэг хүлээнэ.

Төрийн үйлчилгээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчлал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтын Удирдамжийг байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталж нийт албан хаагчдад хүргүүлсан ба шалгалтыг энэ сарын 13-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Шалгалтад тус байгууллагын ...

2018/10/16

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн ХБНГУ-аас Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох ноён Дирк Малзах, Михиал Гиллич нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

DSC_0199 (Large).JPG

Монгол Улс нь ХБНГУ-тай олон жилийн найрсаг, хамтын ажиллагаатай бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар нь тус улсын Холбооны Цагдаагийн Алба болон хил, хяналтын байгууллагатай харилцан туршлага солилцон, хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох Дирк Малзах, Михиал Гиллич нар нь ...

2018/10/15

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Удирдамжийн дагуу байгууллагын дэд дарга Д. Түвшинтөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд Баруун бүс дэх газар-Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт иж бүрэн хяналт шалгалт явууллаа.

DSC_0165 (Large).JPG

Уг ажлын хэсэг төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, ажлын байран дахь дэг журмыг чангатгахтай холбоотой тогтоолын хэрэгжилт, виз бүртгэл, харьяат, хяналт шалгалт, захиргаа, архив, албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах

2018/10/15

АНУ, Японы гадаадын иргэн ба харьяатын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч Маркус Козинс “Гадаадын иргэн, харьяатын асуудал ба олон улсын практик чиг хандлага чиг хандлага: Эрх зүй ба визийн зарим асуудал” сэдвээр Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдад өнөөдөр сургалт, семинар хийлээ.

Хуульч, өмгөөлөгч Маркус Козинс нь АНУ болон Японд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг ба гадаадын болон цагаач иргэдийн эрх зүйн асуудлаар 30 гаруй жил дагнан ажилласан туршлагатай хуульч юм.

DSC_0012 (Large).JPG

Уг семинарын үеэр хуульч, өмгөөлөгч Маркус Козинс цагаачлал болон эрх зүй, АНУ болон Японы “ Цагаач бу

2018/10/12

БНХАУ-ын Хуулийн нийгэмлэгээс “ Зүүн хойд азийн хуулийн мэргэжлтнүүдийн солилцооны хөтөлбөр”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 09-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Чангчун, Чингдао хотуудад зохион байгууллаа.

Тус сургалт, хөтөлбөрт Монгол, БНСУ, ОХУ, Аргентина, Малайз зэрэг улсын 20 орчим мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Монгол Улсаас ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн болон Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Д. Мандах нар оролцсон байна.

43131627_154254515522225_8865069943578689536_n.jpg

Дээрх сургалтаар БНХАУ-ын эдийн засаг болон эрх зүйн орчин, шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл өгч, Чангчун, ...

2018/10/05

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг юм. Энэ хүрээнд Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын холбогдох албан хаагчид Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн н. Наранцацралт буюу Hannah Williams охиныг эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзлаа.

43058338_327768627979622_2594055045855051776_n.jpg

н. Наранцацралт охин 2002 онд олон улсад хүүхэд үрчлэлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Холт интернэшнл” төрийн бус байгууллагаар зуучлуулан Америкийн

2018/10/05

Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Уг түвшин тогтоох шалгалтаар албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, бичгийн ур чадвар, ярилцлага, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгийн түвшинг тогтоох бөгөөд шалгалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутгийн нийт 300 гаруй албан хаагч хамрагдана

2018/10/03

2018 оны 08 дугаар сард тус газар иргэн, албан хаагчдаас нийт 49 өргөдөл хүлээн авснаас 34 өргөдөл шийдвэрлэгдэж 15 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Үүнээс албан хаагчдаас нийт 26 өргөдөл ирснээс 21 шийдвэрлэгдэж 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэдээс нийт 23 өргөдөл хүлээн авснаас 13 өргөдөл шийдвэрлэгдэж 10 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг торгууль, хоригоос чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл эзэлж байна. Шийдвэрлэх хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

2018/09/26

Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бүс орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын удирдамжийн дагуу Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 07-09-ний хооронд Хойд бүс дэх газар ажиллалаа.

Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 6 аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар

2018/09/10
Гадаадын иргэн, харьяатын газар 7 хоног бүрийн Баасан гарагт нийт албан хаагчдын дунд “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн Л.Энхбаяр “Терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал”, “Байгууллагын аюулгүй байдлыг хангахад анхаарах зүйл” зэрэг сэдвээр сургалт хийсэн юм.
2018/08/17