монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХҮҮХЭД, БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА

Admin Мэдээ, мэдээлэл 2018 May 31

Баяр баясал, инээд хөөр цалгисан хамгийн гэгээн баяр бол 6 сарын 1 буюу “Хүүхдийн баяр”. 1925 онд Швейцарийн Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтын үеэр 6 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хүүхдийн өдөр” болгон зарласан түүхтэй бөгөөд манай улс энэ жил 66 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тэгвэл уг баярыг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа хүүхдүүдийг өнөөдөр хүлээн, баярлууллаа. Баярын арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд болоод албан хаагчдын гэр бүл оролцож, бяцхан үрсийнхээ баярыг хамтдаа тэмдэглэлээ. Арга хэмжээг тус газрын дарга Д. Мөрөн нээж үг хэлсэн бөгөөд тэрээр амьдралын гэгээ болсон бяцхан үрсдээ аав, ээж, эмээ, өвөөгийнхөө ажилтай танилцаж, нэг өдрийг инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг хүссэн юм.

Хүүхэд, багачуудаа гэр бүлийнхэнтэйгээ хамт баярлан өнгөрүүлж, аав, ээжийнхээ ажилтай танилцах боломжийг олгосон уг баярын хөтөлбөрт хүүхэд багачуудын дуртай алиалагч, супермэн, үнсгэлжин гэх мэт үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж, хамтдаа дуулж бүжиглэн баяр нэмлээ. Түүнчлэн багачуудынхаа дунд хөгжөөнт тэмцээн явуулахын зэрэгцээ азын сугалаа сугалуулж аз нь алгандаа багтсан үрс Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ төвд амрах эрхийн бичиг, унадаг дугуй, ролик, скүүтэр шагналын эзэд болсон юм.