монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА

Admin Мэдээ, мэдээлэл 2018 May 21

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын наадам энэ сарын 17-23-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний нээлт өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг 11 байгууллагын 500 орчим тамирчин ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Тус тэмцээнд Гадаадын иргэн харьяатын газраас төрөл тус бүрт эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд энэ сарын 18-нд болсон ширээний теннисний төрөлд тамирчин Б.Ганчимэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг эхлүүллээ.

Тэмцээн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх ба энэ өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтууд үргэлжилж байна.

Дашрамд мэдээлэхэд, Өнгөрөгч 2017 онд Гадаадын иргэн, харьяатын газрын эрэгтэй баг гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр наймдугаар байрт шалгарч байжээ.