монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасан манай байгууллагын үйлчилгээтэй холбоотой тэмдэгтийн хураамж

Д/д
Үйлчилгээний төрөл
Нийт (₮)
Тэмдэгтийн хураамж (₮)
1
'Орох' виз
Нэг удаа
54 000
54 000
Хоёр удаа
81 000
81 000
2
'Гарах-орох' виз
Нэг удаа
54 000
54 000
Хоёр удаа
81 000
81 000
3
'Дамжин өнгөрөх' виз
Нэг удаа
36 000
36 000
Хоёр удаа
72 000
72 000
Олон удаа
96 000
96 000
4
Олон удаагийн виз
6 сар хүртэлх
126 000
126 000
6 сараас 1 жил хүртэлх
252 000
252 000
5
Хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн  гарах-орох виз олгох
18 000
18 000
6
Нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгох
16 000
16 000
7
Визийн ангилал өөрчлөх
36 000
36 000
8
Визийн хугацааг сунгах
7 хүртэл хоногоор
27 000
27 000
7 –оос дээш хоногоор сунгах /хоног тутам/
3 600
3 600
9
Гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгох /хүн тус бүрээр/
1 000
1 000
10
Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох
1 000
1 000
11
Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилгын захиалгын хуудас олгох
-
-
12
Гадаадын иргэнийг бүртгэх
1 000
1 000
13
Тус улсад оршин суух зөвшөөрөл олгох
Албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд
60 000
60 000
Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд
12 500
12 500
14
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах
41 000
36 000
15
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солих
17 700
7 200
16
Харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхний хугацааг сунгах
12 800
4 800
17
Оршин суух үнэмлэхээ алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр олгох
46 500
36 000
18
Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр
6 000
1 000
19
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгох
1 200
1 200
20
Хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэн, харьяалалгүй хүний баримт бичигт гадаадад зорчсон тэмдэглэл хийх /тухай бүр/
1 000
1 000
21
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд орон нутагт явахад зөвшөөрөл олгох /хүн тус бүрээр/
1 000
1 000
22
Гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргах
1 000
1 000
23
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргэн тогтоох хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхэд
60 000
60 000
24
Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөл өгч, гэрчилгээ олгох
900 000
900 000
25
Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хугацааг сунгах
360 000
360 000
26
Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээг дахин олгох
60 000
60 000

АНУ-ын визийн хураамж

Д/д
 Визийн ангилал
 Визийн хураамж (ам.доллар)
1
'A', 'O', 'B', 'S', 'J'
160
2
'HG', 'SH'
190
3
'H'
230
4
'T'
270
5
'TS'
230
6
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн
240
7
Визийг шилжүүлэх, визийн ангилал солих үйлчилгээний хураамж
160

БНЭУ-ын иргэд визийн хураамжаас 100 чөлөөлөгдөнө .  

Дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг 100 хувь чөлөөлнө:

  1. Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд
  1. Гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүн
  1. Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэн

Хугацаа:

Гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш түр ирэгч гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг ажлын 8 цагт, Монгол Улсад оршин  суух үнэмлэх олгох үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.


Тайлбар:

'Улсын тэмдэгтийн хураамжийн тухай' хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т:

Гэрчилгээ, үнэмлэх, паспорт, лиценз, зөвшөөрөл, эрхийн бичгийн үнэ нь тэмдэгтийн хураамжийн дүнд орохгүй гэж заасан тул:

  1. Визийн хуудасны үнэ болох 3 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны валютын албан ханшаар тооцож төгрөгөөр төлбөр тооцоог хийнэ.  /Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000114 дугаарын дансанд/
  2. Тэмдэгтийн хураамжийг Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд
  3. Торгуулийн орлогыг Голомт банкны 2301000014 дугаарын дансанд
  4. Оршин суух үнэмлэх олгох, дахин олгох, хугацааг сунгах, хаягийн өөрчлөлт хийх үйлчилгээний хураамжийг “Тур Тел Ком” ХХК-ийн “Голомтбанк”-ны 1501020257 дугаарын дансанд тус тус тушаана уу.

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд зааснаар дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг хөнгөлөх буюу чөлөөлнө 

Д/д
Нөхцөл
Хөнгөлөлтийн хэмжээ
1
Жуулчин
5 – 10 хүн
25%
10-аас дээшхүн
50%
2
Харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад улсын төрийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүн
100%
3
Гадаад орны төр, засгийн албан тушаалтанд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлөөний нотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд
100%
4
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу ажиллах гадаадын иргэн
100%
5
Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд
100%
6
Гадаад yлсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүд
100%
7
Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэн
100%


Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад карт хэвлэлтийн үнэ -5000 төгрөг  

Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солиход карт болон хэвлэлтийн үнэ-10500 төгрөг 

Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр-карт  хэвлэлт-5000 төгрөг