монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БОГИНО ХУГАЦААТ ВИЗ ( БИЗНЕС/АЯЛАЛ)

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/ 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/ 
  4. Жуулчин урьсан тохиолдолд Аяллын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар /Ирэх, буцах/ 
  5. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг. / Нэг хүн/ 

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-5 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно. 


Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.

Монгол Улсад ажил хэргийн шугамаар олон удаа ирэх гадаадын иргэнд “В” ангиллын олон удаагийн виз хүснэ. 

Бүрдүүлэх материал: 

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл) 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээний эх хувь болон тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 1 жилээс дээш/ 
  4. Тухайн гадаадын иргэн Монгол Улсад байгаа бол паспорт, 1 хувь цээж зураг, виз мэдүүлгийн хуудас бөглөх Маягт-1 
  5. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ болон ажилтан эсэхийг нотолсон ажлын газрын тодорхойлолт /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/ 
  6. Уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт 
  7. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх 

“В” ангиллын олон удаагийн визийн хүсэлтэд хариу өгөх хугацаа ажлын 3 хоног байна. 


Хураамж: 

6 сар хүртэлх олон удаагийн гарах-орох виз 126.000 төгрөг дээр визийн үнэт цаасны 3 долларыг тухайн өдрийн ханшаар тооцно. 

1 жил хүртэлх удаагийн гарах-орох виз 252.000 төгрөг дээр визийн үнэт цаасны 3 долларыг тухайн өдрийн ханшаар тооцно. 


Санамж: 

  • Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй. 
  • Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн нэмэлт бичиг баримт шаардах ба ярилцлагад дуудна.
  1. Монгол улсад хөрөнгө оруулсан гадаадын иргэн “Т” ангиллын олон удаагийн виз хүсэх 
  2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  3. Байгууллагын албан бичиг / гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий компаний үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл/ 
  4. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээний эх хувь болон тэдгээрийн хуулбарын хамт 
  5. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 1 жилээс дээш/ 
  6. Тухайн гадаадын иргэн Монгол Улсад байгаа бол паспорт, 1 хувь цээж зураг, виз мэдүүлгийн хуудас бөглөх Маягт-1 
  7. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо, банкны дансны хуулга, гэрчилгээ 
  8. Уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт 
  9. Ажлын байрны түрээсийн гэрээ /өөрийн ажлын байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулбарын хамт/ 
  10. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх  

“T” ангиллын олон удаагийн визийн хүсэлтэд хариу өгөх хугацаа ажлын 3 хоног байна.

Хураамж: 

6-н сар хүртэлх олон удаагийн гарах-орох виз 126.000 төгрөг дээр визийн үнэт цаасны 3 долларыг тухайн өдрийн ханшаар тооцно. 

1 жил хүртэлх олон удаагийн гарах-орох виз 252.000 төгрөг дээр визийн үнэт цаасны 3 долларыг тухайн өдрийн ханшаар тооцно. 

Санамж: 

Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй. 

Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн нэмэлт бичиг баримт шаардах ба ярилцлагад дуудна.


ВИЗ СУНГАЛТ

Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 6 сар байна. 

Бүрдүүлэх бичиг баримт


  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/ 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/ 
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар 
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  1. Уригч байгууллагын албан бичиг, Хувь хүн бол өргөдөл /визийг сунгах үндэслэл бүхий/ 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/ 
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар 
  6. Жуулчны байгууллагаар дамжуулан хүсэлт гаргасан бол байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх

Визийн сунгалтыг ажлын 3 хоногт гаргана. 30 хоногийн сунгалтын хураамж 109.800 төгрөг байна. Дэлгэрэнгүй задаргааг тэмдэгтийн хураамж цэснээс үзнэ үү. 


Санамж: 

Тухайн гадаадын иргэний визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана. 

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, ярилцлага хийх