монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХИЛИЙН БООМТ ДЭЭРЭЭС ВИЗ ХҮСЭХ

ХИЛИЙН БООМТ ДЭЭРЭЭС ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХ

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. 

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. 

Монгол Улсад 90 хүртэл / B, H, J, A, O, S ангилалтай / хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/ 

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 

Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/ 

Жуулчин урьсан тохиолдолд аяллын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар /Ирэх, буцах/ 

Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг / Нэг хүн/ 

Хилийн боомт дээрээс олгогдох визийн зөвшөөрөл ажлын 3-5 хоногт гарна. Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө. 

Монгол Улсад 90-ээс дээш хоногийн байх хугацаатай оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнийг урихад дараах оршин суух зөвшөөрлийн ангиллаас сонгоно уу.


АЛБАН ХЭРГЭЭР
A-2
Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэн
ГЭР БҮЛИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ
GB-1
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн
GB-2
Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд
GB-3
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд
GB-4
Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ
T
Хөрөнгө оруулах гадаадын иргэн
СУРАЛЦАХ
S
Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэн
ХУВИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ
H-1
Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн
H-2
Монгол Улсын иргэнээс төрсөн 16-аас дээш насны гадаадын иргэн
H-5
Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн