монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ВИЗ СУНГАЛТ

Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 6 сар байна. 

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/ 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/ 
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар 
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  1. Уригч байгууллагын албан бичиг, Хувь хүн бол өргөдөл /визийг сунгах үндэслэл бүхий/ 
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/ 
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар 
  6. Жуулчны байгууллагаар дамжуулан хүсэлт гаргасан бол байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх 

Визийн сунгалтыг ажлын 3 хоногт гаргана. 30 хоногийн сунгалтын хураамж 109.800 төгрөг байна. Дэлгэрэнгүй задаргааг тэмдэгтийн хураамж цэснээс үзнэ үү.

Санамж: 

Тухайн гадаадын иргэний визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, ярилцлага хийх