New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

S

S ангиллаар оршин суух гадаадын иргэнийг урих тохиолдолд ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ хүснэ

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсвэл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

 

ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХДЭЭ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

  1. БСШУСЯ-ны урихыг зөвшөөрсөн албан бичиг
  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  3. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй
  4. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх
  5. Шаардлагатай тохиолдолд Маягт3 бөглөнө.
  6. Тэмдэгтийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Хилийн чандад байгаа гадаадын иргэнд дараах Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудаас визийн зөвшөөрөл хүсэх боломжтой.

Санамж:

  1. Материалаа бүрдүүлж өгсөний дараа танд уригдсан гадаадын иргэн хэзээ визэнд орохыг мэргэжилтэн хэлнэ.
  2. Гадаадын иргэний паспортын дугаараа 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд залган хэлж визийн зөвшөөрлийн код авна.
  3. Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэл гаргасан бол тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  4. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.
  5. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Гадаадын иргэнийг бүртгүүлэх

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч  тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

Гадаадын иргэнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Хувь хүн  бусад тохиолдолд гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Бүртгэхийг хүссэн уригч аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тэдгээрийн хуулбар
  3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  4. 3×4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  5. Бүртгэлийн мэдүүлгийн хуудас бөглөсөн байх

Оршин Суух зөвшөөрөл шинээр авах гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ

  1. БСШУСЯ-ны суралцахыг зөвшөөрсөн албан бичиг
  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
  3. Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй
  7. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй.
  1. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх.
  2. Тэмдэгтийн хураамж 29,700₮

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.

Оршин Суух зөвшөөрөл сунгуулах

  1. БСШУСЯ-ны сунгахыг зөвшөөрсөн албан бичиг
  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
  3. Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, хаяг солигдсон тохиолдолд шаардлагатай/
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Мэдүүлгийн хуудас, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, Паспорт солигдсон тохиолдолд бөглөнө
  7. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй.
  1. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх.
  2. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

 

Санамж: Хилийн чандад байгаа гадаадын иргэний Оршин суух зөвшөөрөлийг сунгах боломжгүй.

Суралцах, Мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэн нь эх орондоо бүр мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ

  1. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Уригч Байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  3. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь/

Санамж: Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар