монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

S2

  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  4. Гадаад  иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  7. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 09:00-12:00 цагийн хооронд лавлаж болно.


Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

  1. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  2. 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  3. Мэдүүлгийн хуудас бөглөсөн байх
  • Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна.

Санамж: Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ. 

        
  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/
  7. Мэдүүлгийн хуудас, 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  8. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах


Санамж: Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.
        
  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл сунгахыг хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг,оршин суух үнэмлэх, түүний хуулбар
  4. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  5. Мэдүүлгийн хуудас, 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  6. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах


Санамж: Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэнэ.

        
  1.  Уригч байгууллагын албан бичиг
  2. Гадаад иргэний паспорт

 

Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт гүйцэтгэнэ.

Хураамж:

  • Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.
  • Нэг удаагийн гарах-орох виз-54,000₮+3$
  • Хоёр удаагийн гарах-орох виз-81,000₮+3$
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх / 126.000₮+3$
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх / 252.000₮+3$
  • Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно.
  1. Уригч байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Гадаад иргэний паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт/