монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

T1

  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад  иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  7. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 09:00-12:00 цагийн хооронд лавлаж болно.


Санамж: Монгол Улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

  1. Гадаадын иргэний паспорт болон хуулбар
  2. 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-1

Санамж: Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ. 

        
  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Гадаадын иргэний паспорт /хуулбарын хамт/
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/
  7. Мэдүүлгийн хуудас Маягт-2
  8. 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  9. Тэмдэгтийн хураамж 77,700₮
  10. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах


Санамж: Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.
        
  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх эх хувь, /хуулбарын хамт/
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-2
  7. 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  8. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/
  9. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардана


Санамж: Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэнэ.

        
  1.  Уригч байгууллагын албан бичиг
  2. Гадаад иргэний паспорт

 

Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт гүйцэтгэнэ.

Хураамж:

  • Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.
  • Нэг удаагийн гарах-орох виз-54,000₮
  • Хоёр удаагийн гарах-орох виз-81,000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх / 126.000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх / 252.000₮
  • Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно.
  1. Уригч байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Гадаад иргэний паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт/