New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

T

Т ангиллаар оршин суух гадаадын иргэн тухайн визийн зөвшөөрлийн дагуу Монгол  Улсад нэвтэрнэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.

Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

  1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын албан бичиг / гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  4. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй/
  5. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ
  6. Уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт /QR код бүхий/
  7. Ажлын байрны түрээсийн гэрээ /өөрийн ажлын байртай бол үл хөдлөх гэрчилгээ, хуулбарын хамт/
  8. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  9. Тэмдэгтийн хураамж 1000₮ /нэг хүн/
  • Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-5 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно.
  • Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийндотор хүчинтэй.
  • Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбарын хамт
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу.
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах/
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  7. Бүртгэлийн хураамж 1000₮ / Нэг хүн/

Бүртгэл нь материал бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3 хоногт гарна.

Оршин Суух зөвшөөрөл шинээр авах гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ

  1.  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын албан бичиг / гадаадын иргэнд зөвшөөрөл олгох үндэслэл бүхий компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  4. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг сүүлийн 6 сард авахуулсан /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй/
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ
  7. Уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт /QR код бүхий/
  8. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  9. Ажлын байрны түрээсийн гэрээ /өөрийн ажлын байртай бол үл хөдлөх гэрчилгээ, хуулбарын хамт/
  10. Гэр бүлийн гишүүдын хамт бол Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  11. Хөрөнгө оруулагч гадаадын иргэн өөрийн биер хүсэлт гаргах /Хүндэтгэн үзэх шалтгаантай бол хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх/
  12. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/.
  13. Тэмдэгтийн хураамж 77,700₮ /нэг хүн/

Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

Оршин Суух зөвшөөрөл сунгуулах

  1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн карт
  2. Байгууллагын албан бичиг / гадаадын иргэний зөвшөөрөл сунгах үндэслэл бүхий компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  4. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ
  6. Уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт /QR код бүхий/
  7. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  8. Ажлын байрны түрээсийн гэрээ /өөрийн ажлын байртай бол үл хөдлөх гэрчилгээ, хуулбарын хамт/
  9. Гэр бүлийн гишүүдын хамт бол Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  10. Хөрөнгө оруулагч гадаадын иргэн өөрийн биер хүсэлт гаргах /Хүндэтгэн үзэх шалтгаантай бол хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх/
  11. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  12. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

Тухайн гадаадын иргэн хилийн чанадад байгаа тохиолдолд сунгалт хийлгэх боломжгүй.

Гарах-орох виз /нэг болон хоёр, олон удаагийн/ авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Паспорт
  3. Виз мэдүүлгийн хуудас Маягт-1 энд дарж татаж авна уу.
  4. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Оршин суух үнэмлэхний хуулбар

Виз мэдүүлгийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт гүйцэтгэнэ.

Хураамж:

Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.

Нэг удаагийн гарах орох виз-54,000₮+3$

Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮+3$

Олон удаагийн гарах-орох виз /6-н сар хүртэлх / 126.000₮+3$

Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх / 252.000₮+3$

Долларыг тухайн өдрийн ханшаар тооцно.

Хасалт хийлгэх

  1.  Уригч Байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт

Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ.

Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар