АЛБАН БАЙГУУЛЛАГА

30 хүртэл хоногоор гадаадын иргэнийг урих тохиолдолд Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Гадаад Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газарт хандана

“В” ангиллын визийг ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн

“J” ангиллын визийг тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэн

“O” ангиллын визийг төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд; тус тус хүснэ.

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнийг 30 хүртэл хоногоор урих тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас 14 хоногийн өмнө дараах бичиг баримтыг бүрдүүлэн визийн зөвшөөрөл хүснэ. /ON ARRIVAL/

  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  3. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй
  4. Жуулчин урьсан тохиолдолд аялалын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар
  5. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт 3 бөглөнө.  Жагсаалт LINK

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Санамж:

  • Материалаа бүрдүүлж өгсөний дараа танд уригдсан гадаадын иргэн хэзээ визэнд орохыг мэргэжилтэн хэлнэ.
  • Гадаадын иргэний паспортын дугаараа 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд залган хэлж визийн зөвшөөрлийн талаар лавлана.
  • Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэл гаргасан бол тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  • Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас доошгүй байна.

30 хүртэл хоногоор олон удаа ирэх гадаадын иргэнийг урих тохиолдолд Гадаадын иргэн, Харьяатын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж хандана

“В” multi ангиллын визийг Монгол улсад ажил хэргийн шугамаар олон удаа ирэх гадаадын иргэн

  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн дэлгэрэнгүй албан бичиг (байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл бүхий)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол түүний эх хувийг хуулбаруудын хамт
  3. Паспортын хуулбар, хэрэв тухайн гадаадын иргэн Монгол Улсад байгаа бол паспорт 1 хувь цээж зураг виз мэдүүлгийн хуудастай
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, эсвэл ажилтан эсэхийг нотолсон ажлын газрын тодорхойлолт /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  5. Татварын тодорхойлолт /цахим /
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх
  7. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт 3 бөглөнө. Жагсаалт LINK

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Хилийн чандад байгаа гадаадын иргэнд дараах Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудаас визийн зөвшөөрөл хүсэх боломжтой. LINK

Санамж:

  • Материалаа бүрдүүлж өгсөний дараа танд уригдсан гадаадын иргэн хэзээ визэнд орохыг мэргэжилтэн хэлнэ.
  • Гадаадын иргэний паспортын дугаараа 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд залган хэлж визийн зөвшөөрлийн код авна.
  • Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэл гаргасан бол тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  • Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.

Хилийн чандад байгаа гадаадын иргэн дараах Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудаас визийн зөвшөөрөл хүсэх боломжтой. LINK

“Т” multi ангиллын визийг Монгол улсад хөрөнгө оруулагч олон удаа ирэх гадаадын иргэн

  1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн карт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг / гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  4. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа жилээс доошгүй байх/ хэрэв тухайн гадаадын иргэн Монгол Улсад байгаа бол паспорт 1 хувь цээж зураг виз мэдүүлгийн хуудастай
  5. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ
  6. Татварын тодорхойлолт/цахим/
  7. Оффисын түрээсийн гэрээ /өөрийн оффисын байртай бол үл хөдлөх гэрчилгээний хуулбар/
  8. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх
  9. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт 3 бөглөнө.  Жагсаалт LINK