Байгууллага солигдоход

Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд урьж ирсэн байгууллагаас өөр байгууллагад шилжих тохиолдолд:

  1. Анх урьж ирсэн байгууллагаас шинэ байгууллагад шилжсэн тухай албан бичиг
  2. Шилжүүлэн авч буй байгууллагын албан хүсэлт
  3. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс шинээр ажиллуулах байгууллагад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгосон албан бичиг
  4. Паспорт, оршин суух үнэмлэх түүний хуулбар
  5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол түүний хуулбар
  6. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Бүртгэлийн анкет