ТҮР ИРЭГЧ ГАДААДЫН ИРГЭНИЙ ВИЗИЙН СУНГАЛТ

Монголд Улсад ирсэн түр ирэгч гадаадын иргэний визийн байх визийн хугацааг 1 удаа 7-30 хүртэлх хоногоор сунгах боломжтой.  Сунгалт хоорондын зай 6 сар байна.

Байгууллага:

  1. Уригч байгууллагын виз сунгуулахыг хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
  3. Бүртгэлийн анкет /1000 төгрөг/ Анкет татах LINK
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  5. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй бол орж ирсэн штампны хуулбар
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэх
  7. Дараах Улсын гадаадын иргэний визийг сунгах тохиолдолд Саналын анкет бөглөнө.  Жагсаалт LINK

Санамж:

  • Тухайн гадааын иргэний визийн хугацаа дуусхаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана.
  • Тус газрын мэргэжилтэн шаардсан тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүллүүлэх, тухайн гадаадын иргэнийг дуудан ирүүлж ярилцлага хийх эрхтэй.

 

Жуулчны виз сунгалт:

  1. Сунгуулахыг хүссэн хувь хүний өргөдөл /Англи хэл дээр байж болно/
  2. Бүртгэлийн анкет /1000 төгрөг/
  3. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй орж ирсэн бол штампны хуулбар
  5. Дараах Улсын гадаадын иргэний визийг сунгах тохиолдолд Саналын анкет бөглөнө.  Жагсаалт LINK

Санамж:

  • Жуулчны байгууллагаар дамжуулан хүсэлт гаргах тохиолдолд тус байгууллагын ажилтан ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх шаардана.
  • Тухайн гадааын иргэний визийн хугацаа дуусхаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана.
  • Тус газрын мэргэжилтэн шаардсан тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүллүүлэх, тухайн гадаадын иргэнийг дуудан ирүүлж ярилцлага хийх эрхтэй.