ХУВЬ ХҮН

30 хүртэл хоногоор гадаадын иргэнийг урих тохиолдолд Гадаадын иргэн, Харьяатын газраас хувийн урилга хүснэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа дараах этгээд гадаадын иргэнийг урьж болно. Үүнд:

  1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн
  2. Монгол Улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн

Уригч нь жилд 1 удаа гадаадын иргэнийг урих, гадаадын иргэн хувийн урилгаар жилд 1 удаа Монгол Улсад уригдах эрхтэй.

Хувийн урилга нь Монгол Улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ.

 

Хувийн урилга авахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  1. Өргөдөл /Үүнд: Уригч болон Уригдагчийн зорилгыг дэлгэрэнгүй тодорхойлох, Гадаадын иргэнийг Монгол Улсад байх хугацаанд Хөдөлмөр эрхлүүлэхгүй, Хугацаанд нь эх оронд нь буцаах талаар дурдах/
  2. Уригдагчийн гадаад паспортын хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  3. Уригдагчийн гадаад улс дахь гэрийн хаяг
  4. Монгол Улсын иргэний хувьд иргэний үнэмлэх,

Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хувьд оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар

  1. Уригч нь уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд байр хоол болон болзошгүй тохиолдолд эмчилгээний ба буцах замын зардлыг нь бүрэн хариуцах чадвартайгаа баталсан банкны баталгаа гаргаж өгнө. Үүний тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 192.000×5= 960.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний мөнгийг хадгаламжийн дэвтэр эсвэл дансандаа байршуулсан байх баталгаат дансны хуулга
  2. Урилгын анкет, батламж бөглөх 200 төгрөг Анкет татах LINK
  3. Гэр бүлээр нь урих тохиолдолд гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт
  4. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Саналын анкет бөглөнө.  Жагсаалт LINK

 

Хүчинтэй хугацаа: Урилга бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй

Уригдагч нь урилгыг хүлээн авч Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана.

Санамж:

  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах, визийн хугацаанд нь буцаах
  • Уригдагчийн Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах.
  • Урилга хүсэгч нь жилд нэг удаа гадаадын иргэнийг урих, уригдагч нь жилд нэг удаа уригдах эрхтэй.
  • 31-90 хоногоор ирсэн түр ирэгч гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийндотор Тус байгууллагад бүртгүүлнэ.

Визийн зөвшөөрөлгүйгээр виз олгох нөхцөл:

  1. Монгол Улсын иргэний 16 хүртэлх насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн виз

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын нот бичгийг үндэслэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөлгүйгээр виз олгож болно.