монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БОГИНО ХУГАЦААТ ВИЗ ( БИЗНЕС/АЯЛАЛ)

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. 

Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно.


Санамж: 

  • Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ
  • Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:

Бүрдүүлэх материал: 

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/, уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. 

Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно.


Санамж: 

  • Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.
  • Визийн зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах.
  1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад  иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй
  5. Татварын цахим тодорхойлолт /QR код бүхий/
  6. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо /дансны хуулга, гаалийн бүрдүүлэлт зэрэг/
  7. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  8. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  • Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлаж болно.


Санамж: 

  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг / Нэг хүн/


Санамж: 

  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах


ВИЗ СУНГАЛТ

Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 90 хоног байна.

Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авна.


  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Мэдүүлгийн хуудас МАЯГТ
  4. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  1. Мэдүүлгийн хуудас МАЯГТ
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  3. Паспорт, түүний хуулбарын хамт


Визийн сунгалтыг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гаргана. 


Санамж:

  • Тухайн гадаадын иргэний визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, ярилцлага хийх