монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХИЛИЙН БООМТ ДЭЭРЭЭС ВИЗ ХҮСЭХ

ХИЛИЙН БООМТ ДЭЭРЭЭС ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХ

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. 

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. 

Монгол Улсад 90 хүртэл / B, H, J, A, O, S ангилалтай / хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/ 

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт 

Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/ 

Жуулчин урьсан тохиолдолд аяллын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар /Ирэх, буцах/ 

Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг / Нэг хүн/ 

Хилийн боомт дээрээс олгогдох визийн зөвшөөрөл ажлын 3-5 хоногт гарна. Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө. 

Монгол Улсад 90-ээс дээш хоногийн байх хугацаатай оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнийг урихад дараах оршин суух зөвшөөрлийн ангиллаас сонгоно уу.


АЛБАН ХЭРГЭЭР
A2
АЛБАН ХЭРГЭЭР ОРШИН СУУХ ГАДААДЫН ИРГЭН
A2-F
АЛБАН ХЭРГЭЭР ОРШИН СУУХ ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭХНЭР /НӨХӨР/, ТӨРҮҮЛСЭН ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХЭД
ГЭР БҮЛИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ
GB1
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн
GB1-F
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭХНЭР /НӨХӨР/, ТӨРҮҮЛСЭН ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХЭД
GB2
Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд
GB3
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд
GB4
Хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ
T1
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан
T1-F
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтны эхнэр /нөхөр/, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд  
T2
Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан
T2-F
Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтны эхнэр /нөхөр/, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд 
СУРАЛЦАХ
S1
Ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэн
S1-F
Дээд боловсролын байгууллагад магистр болон түүнээс дээш түвшинд суралцах гадаадын иргэний эхнэр /нөхөр/, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд
S2
Сургалтын төвд суралцах гадаадын иргэн
S3
Байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ болон судалгааны ажил хийх гадаадын иргэн
ХУВИЙН ЗОРИЛГООР ОРШИН СУУХ
H1
Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн
H2
Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн
H2-F
Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэний гэр бүлийн гишүүн
H3
Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсвэл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн
H3-F
Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсвэл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэний гэр бүлийн гишүүн
H5
Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн