монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ВИЗ СУНГАЛТ

Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 90 хоног байна.

Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авна.


  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Мэдүүлгийн хуудас
  4. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  1. Мэдүүлгийн хуудас
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  3. Паспорт, түүний хуулбарын хамт


Визийн сунгалтыг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гаргана. 

Санамж:

  • Тухайн гадаадын иргэний визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт гаргана.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, ярилцлага хийх