монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

УРТ ХУГАЦААТ ВИЗ (ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ)

Монгол Улсад 30 хоногоос дээш байх гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай. 

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  1. Мэдүүлгийн хуудас Маягт-2 
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг 
  3. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг болон орж ирсэн виз эсхүл штампны хамт хуулбарлах/ 
  4. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх 
  5. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг 

Гадаад иргэний бүртгэл ажлын 3-5 хоногт хийгдэнэ.

.