монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН 1800-1882 ДУГААРЫН УТСААР ИРГЭДЭЭС ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДАГ АСУУЛТУУД

1. Гадаадын иргэнд олон удаагийн виз хүсэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/, уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Тэмдэгтийн хураамж 1000 /нэг хүн/, Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд

Санамж: Хүсэлтээ цахимаар гаргана /ГИХГ-ын вэб сайтруу орж, баруун дээд буланд цахим виз цонх/


2. Визийн байх хугацааг сунгахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Хариулт:

  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Мэдүүлгийн хуудас №1
  4. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспорт түүний хуулбарын хамт

Хувь хүн жуулчны визтэй ирсэн тохиодолд

  1. Мэдүүлгийн хуудас
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  3. Паспорт, түүний хуулбарын хамт

Санамж: Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 90 хоног байна.

Тэмдэгтийн хураамж: Виз сунгуулах хүсэлтээ мэргэжилтнээр шалгуулаад сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд тэмдэгтийн хураамжийг төлнө /7 хоногийн тэмдэгтийн хураамж 27000, 7-оос дээш хоногоор сунгахад хоног тутам 3600 төгрөг байна/


3. Визгүй ирсэн гадаадын иргэн байх хугацаагаа сунгах боломжтой юу?

Хариулт: боломжгүй

Санамж:

Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авна.


4.Гадаадын иргэнд хилийн боомт дээрээс виз хүсэхэд ямар баримт бичиг шаардагдах вэ?

Хариулт: Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

  1. Байгууллагын албан бичиг /тухайн гадаадын иргэн Монгол Улсад ирэх болон байх хугацааг тодорхой бичих/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. 4.Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/ Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах
Санамж: Хүсэлтээ цахимаар гаргана /ГИХГ-ын вэб сайтруу орж, баруун дээд буланд цахим виз цонх/


5.Гадаадын ирэнийг бүртгүүлэхдээ ямар баримт бичиг шаардлагатай вэ?
Хариулт: Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг авчирна.

  1. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, хуулбарын хамт
  2. 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-1 4
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг

Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна.


6. Гадаадын иргэн ямар тохиолдолд бүртгэл хийлгэх ёстой вэ?
Хариулт: Дараах тохиолдолд бүртгүүлнэ

  1. Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авах, зохих ангиллын визтэй ирсэн бол
  2. 30-с дээш хоног байх визтэй иргэн
  3. Олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих улсын иргэн 30 дээш хонох бол ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.

7. Т1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтанд визийн зөвшөөрөл хүсэхдээ ямар баримт бичиг шаардагдах вэ? 
Хариулт: Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыгтодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  7. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.


8. Визийн тэмдэгтийн хураамж хэд вэ?
Хариулт: Тэмдэгтийн хураамж

  • Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.
  • Нэг удаагийн гарах орох виз-54,000₮
  • Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх /126.000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх /252.000₮

9. Цагийн хуваарь, өдрийн цайны цаг байдаг эсэх?
Хариулт: 

  • Ажлын цаг 08.30-17.00 хүртэл
  • Цайны цаг байхгүй

10. Та Монголд оршин суух үнэмлэхээ гээгдүүлсэн бол дараах баримт бичиг бүрдүүлнэ:
Хариулт:

  1. Байгууллагын албан хүсэлт, өргөдөл
  2. Паспорт хуулбарын хамт
  3. Сонинд зарлуулсан бичиг
  4. Торгууль /хяналтын байцаагч шийдвэрлэнэ/

11. Гадаадын иргэн оршин суух хэлбэрээ өөрчилж болох уу?
Хариулт: Болно, одоо байгаа оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хүсэлтээ гаргана.