монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

10 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Admin 2019/10/25 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийг хөтөлж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажиллаж байна. Тайлант хугацаанд төвд 47, орон нутагт 35 өргөдөл ирснээс 65 нь шийдвэрлэгдсэн, 17 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан 1, хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Д.Чимэг-Эрдэнэ ур чадвараараа тэргүүллээ

Admin 2019/10/25 Мэдээ, мэдээлэл

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг ЭБАТ-2019” мэргэжлийн тэмцээнийг энэ сарын 25-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

ГИХГ-ын дарга Д.Мөрөн АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

Admin 2019/10/24 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шинээр томилогдсон АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейтийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй ...

#UBSTVMongolia #CityNews #Мэдээ

Admin 2019/10/19 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн,харьяатын газрын дарга Д.Мөрөн

Дэлгэрэнгүй ...

#МҮОНРТ #МонголынМэдээ

Admin 2019/10/18 Видео мэдээ, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн /Манай улсад 130 гаруй улсын 28 мянга орчим гадаадын иргэн оршин суудаг/

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газар тоон хэлээр мэдээлж байна

Admin 2019/10/17 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой энэ оны эхний 10 сарын тоон мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй ...

Визийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргалаа

Admin 2019/10/15 Мэдээ, мэдээлэл

Холбооны Бүгд Найрамдах Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргажээ. Тодотговол, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

ГАДААД ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Admin 2019/10/11 Мэдээ, мэдээлэл, Сонгон шалгаруулалт

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Гадаад иргэн, харъяатын газрынд дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний, Өмнөд бүс дэх газар /Өмнөговь аймагт байршдаг/-ын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтний, Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-ын мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Дэлгэрэнгүй ...

Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ

Admin 2019/10/08 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад 10 сарын 04-06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Бадминтон, ширээний теннисний аваргууд тодорлоо

Admin 2019/10/04 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олныг бий болгох зорилгоор спортын төрөл бүрийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад байгууллагын аварга шалгаруулах ширээний теннис, бадминтоны тэмцээнийг Санхүү, хангалт үйлчилгээний газар зохион байгуулав.

Дэлгэрэнгүй ...