монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ц.Түвшинтүшигт хамт олны сэтгэлийн хандивыг гардуулан өглөө

Admin 2019/09/05 Мэдээ, мэдээлэл, Өмнөд бүс дэх газар, ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинтүшигийн эмчилгээний зардалд зориулж энэ оны 05 дугаар сараас эхлэн “Ц.Түвшинтүшигтээ туслацгаая”-аян өрнүүлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд байгууллагын төв болон орон нутаг дахь газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа түүний эмчилгээний зардалд хандивлаж, 13.150.000 төгрөг цугларсан юм. Уг хандивыг өнөөдөр Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн гардуулан өгч, Ц.Түвшинтүшигийн эмчилгээнд нь амжилт хүслээ.

Энэ аянд нэгдэж мөнгөн тусламж үзүүлсэн хүмүүст гүн талархал илэрхийлье. 60711740_2255709337852377_2823287058284412928_n.jpg