монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын дарга Д.Мөрөн АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

Admin 2019/10/24 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шинээр томилогдсон АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейтийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

73191887_1301498783344333_2090648393016672256_n.jpg

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Тус уулзалтад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Эрх зүй гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар оролцлоо.

73012920_809319669583548_5806408897832943616_n.jpg

72917092_535777993920855_5828578174690131968_n (1).jpg