монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Admin 2019/12/31 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын сантехникч Х.Чойбаатар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулсан бөгөөд өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн, авч хүндэтгэл үзүүллээ.

DSC_3546 (Large).JPG

Х.Чойбаатар нь улсад 47 жил тасралтгүй ажиллахдаа Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмад албан хаагчдын нэг юм.

DSC_3543 (Large).JPG