монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ДАВХАР ЭРХЭЛЖ БОЛОХ АЖИЛ

Admin 2020/06/03 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Давхар ажил эрхлэлт гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар зохих зөвшөөрөл, гэрээний дагуу болон төрөл бүрийн хэлбэрээр бие даасан өөр байгууллагад мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс авч ажиллахыг хэлнэ. /Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Авлигатай тэмцэх газар, 2019 он, 100 тал/ хйххй.png Нийтийн албан тушаалтан Та: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”-д заасны дагуу дараахь ажил албыг давхар эрхэлж болно. Үүнд:

  1. Хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;
  2. Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
  3. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг;
  4. Татварын албанд ажил үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй /33.600.000-2020 оны байдлаар/ тэнцэх буюу хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно. /!!! Албан тушаалтан үүнээс бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно/

йэа.png

Байгууллагын удирдлага Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.