монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

"Монголчуудын цагаан сар" танин мэдэхүйн нэвтрүүлэг

Admin 2020/02/21 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд монгол ёс заншил, уламжлалыг таниулан сурталчлах зорилгоор “Монголчуудын цагаан сар” танин мэдэхүйн нэвтрүүлгийг Монголын Үндэсний Олон Нийтийн телевизтэй хамтран бэлтгэлээ.

86860283_137156240841344_6154663026789187584_n.jpg

Нэвтрүүлэгт гадаад улсаас Монгол Улсад Суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн төлөөлөл оролцсон юм. Тус нэвтрүүлэг МҮОНТ-ийн 1-р сувгаар 2-р сарын 25-ны өдөр 16:15 цагаас, 2-р сарын 27-ны өдөр 18:50 цагаас, MNB WORLD сувгаар 2-р сарын 24-ний өдрийн 12:00, 19:20 цагуудаас тус тус цацагдах тул хүлээн авч үзнэ үү.

86860298_1270527416476790_8407657824930234368_n.jpg

87359863_190801625350070_8608409741716094976_n.jpg

86822055_855068678344956_5145655409436000256_n.jpg

86997627_225051488891855_7702146443686969344_n.png