монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Admin 2019/11/08 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдвээр нийт албан хаагчиддаа сургалт зохион байгууллаа.

DSC_0045 (Large).JPG

Нийтийн албан тушаалтанд тавигдах 13 төрлийн хориглолт, хязгаарлалт байдаг байна. Үүнд, Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон, шийдвэр гаргахад нөлөөлөхтэй холбогдсон, сурталчилгаатай холбогдсон, төлбөр авахтай холбогдсон, бэлэг, хандив авахтай холбогдсон, давхар ажил эрхлэхтэй холбогдсон гэх мэт хориглолт, хязгаарлалтууд ордог аж.

DSC_0041 (Large).JPG

Тухайлбал, Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтад албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно хэмээн заасан байна. Мөн гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй аж. Хэрэв албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ хэмээн заажээ.

DSC_0052 (Large).JPG