монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ш.Эрдэнэбатын тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлэв

Admin 2019/07/19 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай. Энэ удаад Захиргаа,удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбатын тавин насны тэмдэглэлт ой тохиож буйтай холбогдуулан байгууллагын дэд дарга Д.Түвшинтөр хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга, дурсгалын зүйл гардууллаа.

IMG_8042 (Large).JPG

Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг төрийн байгууллагад нийтдээ 26 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчдын нэг юм.

IMG_8044 (Large).JPG