монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Admin 2019/09/23 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай танилцах үеэрээ Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

DSC_0078 (Large).JPG

Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн салбар Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь шинэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхэлж, 3-5 насны 100 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

DSC_0085 (Large).JPG

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн анги танхим, сургалтын тавилга, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэл, гадна талбайн иж бүрдлийг "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт"-ын дагуу иж бүрэн тохижуулснаа танилцуулсан юм.

DSC_0082 (Large).JPG

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж, томоохон асуудлыг нь шийдвэрлэсэн бүтээн байгуулалт болсныг онцоллоо.