монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

GB1-F Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний гэр бүлийн гишүүн

  1. Өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  3. Үндсэн гишүүний паспорт, оршин суух зөвшөөрлийн хуулбар
  4. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт
  5. Тэмдэгтийн хураамж

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 09:00-12:00 цагийн хооронд лавлаж болно.

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

  1. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  2. 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-1
Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна. 

Санамж: Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ.
  1. Өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Паспорт хуулбарын хамт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  3. Үндсэн гишүүний паспорт, оршин суух зөвшөөрлийн хуулбар
  4. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын хаягын тодорхойлолт
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-7
  7. 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  8. Дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг
  9. Амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо
  10. Тэмдэгтийн хураамж

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн шийдвэрлэх хугацаа 60 хоног байна.

  1. Өргөдөл - Маягт-8 
  2. Паспор, оршин суух үнэмлэх, хуулбарын хамт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  3. Үндсэн гишүүний паспорт, оршин суух зөвшөөрлийн хуулбар
  4. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт
  5. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын хаягын тодорхойлолт
  6. 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг
  7. Тэмдэгтийн хураамж

Санамж: Оршин суух зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө сунгалтын материалаа өгсөн байна.

  1. Өргөдөл
  2. Гадаад паспорт
  3. Визийн хураамж
  • Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт гүйцэтгэнэ.
Хураамж:
  • Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.
  • Нэг удаагийн гарах орох виз-54,000₮
  • Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх /126.000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх /252.000₮
  • Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно.