монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шуурхай:
Мэдэгдэл !!! Гадаадын иргэн, харьяатын газрын захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-ын мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалт төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоолоор хойшлуулсан болохыг мэдэгдэж байна. Дараах визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авна. Үүнд: - 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл - Олон улсын хилийн боомт дээрээс авах B, J, A, S1, S2 визийн зөвшөөрөл https://evisa.mn   Лавлах утас: 9314-1009

Төрийн үйлчилгээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Тайлант хугацаанд төвд 14, орон нутагт 12 өргөдөл ирснээс 17 нь шийдвэрлэгдсэн, 9 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.
2019/12/10
Бидний журмын нөхөр Н. Цагаанцоож нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Н. Цагаанцоож нь улсад 33 жил, төрийн байгууллагын үйлчилгээний салбарт 28 жил ажиллаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, албан хаагчдын тав тухтай ажиллах орчинг хангаж, ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэл гарган ажилдаг манай тэргүүний албан хаагчдын нэг байлаа.
2019/12/06
Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг өнөөдрөөс цахимаар олгож эхэллээ.
2019/12/03
Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын албаны байрны шав тавих ёслол энэ оны 11 дүгээр сарын 29-ний билэгт сайн өдөр Даланзадгад хотод боллоо.
2019/12/03
АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан хаагчид оролцож, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй цахим үйлчилгээгээ танилцуулав. Тодотговол, Энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй виз зөвшөөрлийн цахим үйлчилгээ, https://evisa.mn/ сайтыг танилцуулж, чуулганд оролцогчдод мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
2019/11/30
Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Ганболдын Ганбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.
2019/11/25
Тайлант хугацаанд төвд 29 , орон нутагт 13 өргөдөл ирснээс 35 нь шийдвэрлэгдсэн, 7 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.
2019/11/25
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗРЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ЗҮҮН БҮС ДЭХ ГАЗАР /ДОРНОД АЙМАГТ БАЙРШДАГ/-ЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ 11 САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ТОГТООЛООР ХОЙШЛУУЛСАН БОЛОХЫГ МЭДЭГДЭЖ БАЙНА.
2019/11/18
Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-ын мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.
2019/11/14
Судалгаанд Гадаадын иргэн, харьяатын газрын 20 албан хаагч болон тус байгууллагаас үйлчилгээ авч буй 90 гаруй үйлчлүүлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдаж байна.
2019/11/14