монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН 1800-1882 ДУГААРЫН УТСААР ИРГЭДЭЭС ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДАГ АСУУЛТУУД

Хариулт: Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/, уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Тэмдэгтийн хураамж 1000 /нэг хүн/, Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд

Санамж: Хүсэлтээ цахимаар гаргана /ГИХГ-ын вэб сайтруу орж, баруун дээд буланд цахим виз цонх/

Хариулт:

  1. Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Мэдүүлгийн хуудас №1
  4. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Паспорт түүний хуулбарын хамт

Хувь хүн жуулчны визтэй ирсэн тохиодолд

  1. Мэдүүлгийн хуудас
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  3. Паспорт, түүний хуулбарын хамт

Санамж: Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 90 хоног байна.

Тэмдэгтийн хураамж: Виз сунгуулах хүсэлтээ мэргэжилтнээр шалгуулаад сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд тэмдэгтийн хураамжийг төлнө /7 хоногийн тэмдэгтийн хураамж 27000, 7-оос дээш хоногоор сунгахад хоног тутам 3600 төгрөг байна/

Хариулт: боломжгүй

Санамж:

Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авна.

Хариулт: Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

  1. Байгууллагын албан бичиг /тухайн гадаадын иргэн Монгол Улсад ирэх болон байх хугацааг тодорхой бичих/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. 4.Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/ Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах
Санамж: Хүсэлтээ цахимаар гаргана /ГИХГ-ын вэб сайтруу орж, баруун дээд буланд цахим виз цонх/

Хариулт: Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг авчирна.

  1. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, хуулбарын хамт
  2. 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-1 4
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг

Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна.

Хариулт: Дараах тохиолдолд бүртгүүлнэ

  1. Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авах, зохих ангиллын визтэй ирсэн бол
  2. 30-с дээш хоног байх визтэй иргэн
  3. Олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих улсын иргэн 30 дээш хонох бол ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.

Хариулт: Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыгтодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  7. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.


Хариулт: Тэмдэгтийн хураамж

  • Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.
  • Нэг удаагийн гарах орох виз-54,000₮
  • Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх /126.000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх /252.000₮

Хариулт: 

  • Ажлын цаг 08.30-17.00 хүртэл
  • Цайны цаг байхгүй

Хариулт: Болно, одоо байгаа оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хүсэлтээ гаргана.

Хариулт:

Тухайн гадаадын иргэнийг уригч байгууллага нь урьсан гадаадын иргэнээ тогтоосон хугацааны дотор буцаах эсхүл визийн байх хугацааг нь сунгах үүрэг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээдэг. Иймээс зөвхөн уригдаж ирэх аж ахуйн нэгжийнхээ нэр дээр визээ мэдүүлж, Монгол Улсад зорчих шаардлагатай. Тухайн гадаадын иргэнийг урьсан уригч байгууллагад л торгох шийтгэл оногдуулна.

Хариулт:

Хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй гадаадын иргэн хэлэлцээрт дурдсан хил орчмынхоо нутаг дэвсгэрт зорчих үүрэгтэй бөгөөд хэрэв дээрх хил хязгаараас өөр нутаг дэвсгэрт зорчсон тохиолдолд манай байгуулллагын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар торгох шийтгэл оногдуулах эрхтэй.

Хариулт:

Энэ тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэгч байгууллагын нэр дээр зохих ангиллын визээр уригдаж ирэх ёстой, визгүй зорчих хэлэлцээрийн дагуу орж ирээд төсөл хөтөлбөрт ажиллаж болохгүй. Хэрэв дээрх зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг болохыг анхаарах хэрэгтэй.

Хариулт:

Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрсэн гадаадын иргэнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байдаг. Мөн зөрчил үйлдсэн 16-18 насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж Зөрчлийн тухай хуульд заасан тул дээр дурдсан бүх нөхцөл байдлыг нарийн тодруулан шалгаж, шийдвэрлэнэ.

Хариулт:

Монгол Улсын шүүхээр хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн гадаадын иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.11-д зааснаар тодорхой хугацаагаар Монгол Улсаас албадан гаргадаг.

Хариулт:

Та Монгол Улсын хил дээр виз хүсэх тохиолдолд хүсэлтээ 14 хоногийн өмнө Гадаадын иргэн харьяатын газрын www.evisa.mn цахим хаягаар визийн зөвшөөрөл авах боломжтой.

Хариулт:

Визийн хугацааг сунгаалахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд :

  1. Паспорт
  2. Паспортын хуулбар
  3. Хүсэлт
  4. 3.5 x 4.5 хэмжээтэй 1 хувь цээж зурагтай байхад та визийн хугацаагаа 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой бөгөөд визийн сунгалт хоорондын хугацаа 90 хоногийг анхаарна уу.

Хариулт:

Болохгүй. Та Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд заавал зохих ангиллын визтэйгээр Монгол Улсад ирсэн байх ёстой.

Хариулт:

Монгол Улстай хил залгаа 2 улсын иргэнээс өөр улсын иргэд нь хоёр талын зэрэглэлтэй боомтоор хил нэвтрэх боломжгүй ба харин олон улсын зэрэглэлтэй боомтоор иргэний харьяалал харгалзахгүйгээр нэвтэрнэ.

Хариулт:

Болно. Та хувийн урилга хүсэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Өргөдөл
  2. Уригдагчийн гадаад паспортын хуулбар
  3. Уригдагчийн гадаад улсад дахь оршин суугаа хаяг
  4. МУ-ын иргэний хувьд иргэний үнэмлэх, Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хувьд оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
  5. Уригч нь батлан даалт болгож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 320.000х5=1.600.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний мөнгөн дүнтэй дансны хуулга
  6. Урилгын анкет
  7. Гэр бүлээр нь урих тохиолдолд гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
  8. Тэмдэгтийн хураамж болох 1000 төгрөг

Хариулт:

Болно. Оршин суух зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, суралцагч түүний гэр бүлд уригч байгууллага, аж ахуйн нэгжийн албан бичгийг бусад ангиллын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнд түүний хүсэлтийг үндэслэн тус тус гарах-орох виз олгоно.

Хариулт:

Болно. Бүртгэлийн анкет, 3.5 x 4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг, паспорт эх хувь хуулбарын хамт.

Хариулт:

Хилийн боомт дээрээс виз авах тохиолдолд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлдэг.

Үйлчилгээний төрөл

Тэмдэгтийн хураамж

Орох

Нэг удаа

108.000 төгрөг

Хоёр удаа

162.000 төгрөг

Гарах-орох

Нэг удаа

108.000 төгрөг

Хоёр удаа

162.000 төгрөг

Дамжин өнгөрөх

Нэг удаа

72.000 төгрөг

Хоёр удаа

144.000 төгрөг

Олон удаа

192.000 төгрөг

Олон удаа

6 сар хүртэлх

252.000 төгрөг

1 жил хүртэлх

504.000 төгрөг

Визийн шилжүүлэг

32.000 төгрөг

АНУ-ын визийн хураамж

Визийн ангилал

Визийн хураамж (ам, доллар)

A,O,B,S,J

160

HG,SH

190

H

230

T

270

TS

220

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн

240

Визийн шилжүүлэг

160

Дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг 100 хувь чөлөөлнө:

  1. БНЭУ-ын иргэд;
  2. Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд;
  3. Гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүн;
  4. Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэн

Хариулт:

Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах холбогдох материалын бүрдлийг хангуулан бүсийн төвд өгөх боломжтой.

Хариулт:

  1. Дорноговь аймаг дахь газрын Замын Үүд суманд;
  2. Зүүн бүс дэх газрын Дорнод аймгийн Хэрлэн суманд;
  3. Хойд бүс дэх газрын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд;
  4. Өмнөговь аймаг дахь газрын Даланзадгад суманд;
  5. Баруун бүс дэх газрын Ховд аймгийн Жаргалант суманд манай байгууллагын салбар төлөөлөлд та хурууны хээг өгөх боломжтой.

Хариулт:

Бүсийн газар

Аймаг, сум

 

1

Агаарын замын боомт хариуцсан газар

Төв аймаг

 

2

Дорноговь аймаг дахь газар

Замын-Үүд сум

 

Говьсүмбэр аймаг

 

Сайншанд сум

 

3

Хойд бүс дэх газар

Сэлэнгэ аймаг

 

Архангай аймаг

 

Дархан-Уул аймаг

 

Орхон аймаг

 
 

Булган аймаг

 

Хөвсгөл аймаг

 

4

Зүүн бүс дэх газар

Дорнод аймаг

 

Хэнтий аймаг

 

Сүхбаатар аймаг

 

5

Өмнөд бүс дэх газар

Өмнөговь аймаг

 

Баянхонгор аймаг

 

6

Баруун бүс дэх газар

Ховд аймаг

 

Говь-Алтай аймаг

 

Завхан аймаг

 

Увс аймаг

 

7

Баян-Өлгий аймаг дахь хэлтэс

Өлгий сум

 

Хариулт:

Орон нутаг дахь газар

Холбоо барих утас

Агаарын замын боомт хариуцсан газар /Буянт-Ухаа/

+976-7004-9925, +976-11-285502

Дорноговь аймаг дахь газар /Говьсүмбэр/

+976-02524543360

Хойд бүс дэх газар /Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Булган, Архангай, Дархан-Уул аймаг/

+976-7036-3100

Зүүн бүс дэх газар /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

+976-9314-1021

Өмнөд бүс дэх газар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай/

+976-7053-2400

Баруун бүс дэх газар /Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор/

+976-9314-1016

Хариулт:

Үгүй. Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусах тул ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй хилээр гарах боломжтой.

Хариулт:

Хоёр талын зэрэглэлтэй боомт гэдэг нь Монгол Улстай хил залгаа 2 улсын иргэдээс өөр улсын иргэн хилээр зорчдоггүй боомтыг хэлнэ. Харин олон улсын зэрэглэлтэй боомтоор иргэний харъяалал харгалзахгүйгээр зорчиж болно.

Хариулт:

Боомтын нэр

Горим

Төрөл

Олон улсын

Буянт-Ухаа

Байнгын

Агаарын

Чойбалсан

Өлгий

Ховд

Алтанбулаг

Байнгын

Авто зам

Эрээнцэв

Цагааннуур

Замын-Үүд

Бичигт

Булган

Сүхбаатар

Байнгын

Төмөр зам

Замын-Үүд

Сүмбэр

Түр

Авто зам

Хоёр талын

Эрээнцэв

Байнгын

Төмөр зам

Боршоо

Байнгын

Авто зам

 

Тэс

Арцсуурь

Ханх

Ульхан

Хавирга

Түр

Баянхошуу

Ханги

Байнгын

Гашуунсухайт

Шивээхүрэн

Бургастай

Түр

Байтаг

Булган

Байнгын

Даян

Түр

Тайлбар

  1. Хоёр талын зэрэглэлтэй ОХУ-тай хиллэдэг боомтоор ОХУ, Монгол Улсын иргэд нэвтэрнэ.
  2. Хоёр талын зэрэглэлтэй БНХАУ-тай хиллэдэг боомтоор БНХАУ, Монгол Улсын иргэд нэвтэрнэ.
  3. Олон улсын зэрэглэлтэй боомтоор иргэний харъяалал харгалзахгүйгээр нэвтэрнэ

Санамж:

  1. Хувь хүн өөрийн биеээр ирж торгууль төлөх
  2. Хулгайд алдсан бол Цагдаагийн Газрын бичиг авч ирэх

Та Монгол Улсад оршин суух үнэмлэхээ гээсэн бол дараах баримт бичиг бүрдүүлнэ

  1. Өргөдөл
  2. Паспорт хуулбарын хамт
  3. Сонинд зарлуулсан бичиг
  4. Үнэмлэх дахин хэвлүүлж авахад: Байгууллагын албан бичиг /хувь хүн өргөдөл/