монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх видео заавар

Admin 2019/09/09 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Та цахимаар визийн зөвшөөрөл хүсэх бол энэхүү заавартай танилцана уу.

Дэлгэрэнгүй ...

Ц.Түвшинтүшигт хамт олны сэтгэлийн хандивыг гардуулан өглөө

Admin 2019/09/05 Мэдээ, мэдээлэл, Өмнөд бүс дэх газар, ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинтүшигийн эмчилгээний зардалд зориулж энэ оны 05 дугаар сараас эхлэн “Ц.Түвшинтүшигтээ туслацгаая”-аян өрнүүлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд байгууллагын төв болон орон нутаг дахь газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа түүний эмчилгээний зардалд хандивлаж, 13.150.000 төгрөг цугларсан юм. Уг хандивыг өнөөдөр Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн гардуулан өгч, Ц.Түвшинтүшигийн эмчилгээнд нь амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газар дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ

Admin 2019/09/02 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилж, ийнхүү өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй ...

Замын-Үүд боомтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс түр горимд шилжүүллээ

Admin 2019/08/31 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.

Дэлгэрэнгүй ...

“А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно

Admin 2019/08/30 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч 5 дугаар сараас нэвтрүүлж эхлэсэн юм. Тэгвэл энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар боллоо. Уг үйлчилгээ нь 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-д зорчих визний журамд өөрчлөлт орлоо

Admin 2019/08/26 Мэдээ, мэдээлэл

Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан бөгөөд хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Муг нар оролцов.

Дэлгэрэнгүй ...

8 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Admin 2019/08/26 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийг хөтөлж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажиллаж байна. Тайлант хугацаанд төвд 42, орон нутагт 37 өргөдөл ирснээс 68 нь шийдвэрлэгдсэн, 11 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан,хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

Admin 2019/08/22 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ.

Дэлгэрэнгүй ...

Хойд бүс дэх газар туулах чадвар сайтай автомашин гардууллаа

Admin 2019/08/05 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай Land Cruiser маркийн автомашинтай боллоо. Автомашины түлхүүрийг энэ сарын 1-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн гардуулан өгсөн юм. Хойд бүс дэх газар нь Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Дархан-Уул, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг. Энэхүү автомашиныг шийдвэрлүүлснээр албан үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж байна. Мөн энэ үеэр хяналт шалгалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, өдөр тутмын албан хэрэгцээнд ашиглах зорилгоо

Дэлгэрэнгүй ...

ЭМГЭНЭЛ

Admin 2019/08/05 Мэдээ, мэдээлэл

ЖАМБЫН СОНСГОЛОН /1962-2019/

Гадаадын иргэн, харьяатын газрын Тэргүүний ажилтан, Хяналтын улсын байцаагч, зорилго нэгт журмын нөхөр Жамбын Сонсголон 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.

Жамбын Сонсголон 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1978 онд Нийслэлийн арван жилийн 4 дүгээр дунд сургууль, 1978-1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1986-1992 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академи, 1998-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж Уран зургийн багш, Уран зураач, Эрх зүйч мэрг

Дэлгэрэнгүй ...