монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • Ийгл телевиз "Зочны цаг" ярилцлага

    Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on Apr 25, 2019

    ГИХГ-ын виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Х.Энхжаргал, виз зөвшөөрлийн мэргэжилтэн Д.Төрхүү нар Ийгл телевизийн "Зочны цаг" ярилцлагад орлоо.

  • 4 дүгээр сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

    Posted in Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол on Apr 25, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 04 дүгээр сард төвд нийт 30, орон нутагт 12 өргөдөл ирснээс 30 нь шийдвэрлэгдсэн, 12 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

  • Ирэх сарын 1-нээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

    Posted in Мэдээ, Мэдээ, мэдээлэл on Apr 24, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна.

  • Анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилд суралцахыг зөвлөлөө

    Posted in Мэдээ, мэдээлэл on Apr 19, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч Б.Оюунчимэг анхны тусламж, түүний ач холбогдол сэдвээр нийт албан хаагчдад мэдээлэл өглөө.

  • ГИХГ-ЫН ДАРГА Д.МӨРӨН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Apr 15, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Абдуллах Аяазын урилгаар 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Анкара хотноо албан ёсны айлчлал хийлээ.

  • Захиргааны албан хаагчдын сургалт боллоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on Apr 12, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газраас байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын баримт бичигтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх зорилгоор захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

  • ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Apr 06, 2019

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан ХЗДХЯ-ны харьяа хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг анх удаа Сайншанд хотод 2019 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус зөвлөгөөнд хяналтын улсын байцаагч Б.Хадбаатар, мэргэжилтэн Т.Мягмардорж, Г.Буянням, Сайншанд дахь төлөөлөл П.Гантулга, Говьсүмбэр аймаг дахь төлөөлөл Г.Төрболд нар хамрагдсан.

    Дээрх зөвлөгөөний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан зарим төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Дорноговь ...

  • Албан хаагчид спортын 2 төрлөөр өрсөлдлөө

    Posted in Мэдээ, мэдээлэл on Apr 05, 2019

    Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Мэдээллийн технологийн хэлтсийн баг, дэд байрыг Хяналт шалгалтын газрын баг, гуравдугаар байрыг Захиргаа, удирдлагын газрын баг, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Санхүү, хангалт үйлчилгээний газрын баг, дэд байрыг Захиргаа, удирдлагын газрын баг, гуравдугаар байрыг Виз, зөвшөөрөл харьяатын газар тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

  • Албан хаагчдад зориулсан “Мэдээлэл” гарын авлага хэвлэгдлээ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Apr 04, 2019

    Тѳрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан уг хуулийн дагалдах журмуудыг эмхэтгэсэн “Мэдээлэл” гарын авлагыг хэвлэн гаргалаа. Тус сэтгүүлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан 17 журам багтсан байна.

  • 03 ДУГААР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

    Posted in ТАЙЛАН, ТООН МЭДЭЭ on Apr 04, 2019

    ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2019 ОНЫ 03 ДУГААР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.