монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • “Архивын улсын үзлэг”-ийн бэлгэл байдалыг хангах шалгалтанд хамрагдлаа.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on May 23, 2019

    Энэ онд улсын хэмжээнд зохион байгуулагдах “Архивын улсын үзлэг”-ийн хүрээнд Гадаадын иргэн харьяатын газрын Хяналт шалгалт, дотоод аудит,боомт орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт ажиллан хяналт шалгалт хийж, архивын үзлэгийн бэлтгэл ажлын хангалтыг дүгнэлээ. Шалгалтын хүрээнд дараах байдлаар үнэлэгдсэн байна:

    -Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа 80,8% “B” буюу “Сайн”

    -Байгууллагын архивын ажил 85,2% “B” буюу “Сайн”

    -Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтр

  • Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг албадан гаргалаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 20, 2019

    Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНКазУ-ын иргэн Shaidildina Janarkul, Япон Улсын иргэн Nishida Keiichiro нарыг Монгол Улсаас албадан гаргалаа. Тодруулбал, гадаадын иргэн, харьяатын газраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгахад БНКазУ-ын иргэн Shaidildina, Япон Улсын иргэн Nishida Keiichiro нар нь төлбөртэйгөөр мэргэ төлөг тавьж, шашны зан үйл хийж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт, “Гадаадын ир

  • “Мэдээллийн цаг” боллоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 17, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдаа шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор 7 хоног бүрийн Баасан гарагт “ Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын Хүний нөөцийн бүртгэл хариууцсан ахлах мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн Б.Гончигсумлаа нар “Төрийн албаны нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвийн хүрээнд албан хаагчдад мэдээлэл өглөө.

  • Цахим виз /хятад хэлээр/

    Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on May 16, 2019

    那么,外国公民及国籍管理局根据国家电子服务行政方案,已开始外国公民提供一些电子行政服务。首次可以为通过国际出入境口岸持“J” 旅游签证,“B”商务签证, 及商务多次往返出入境种类签证许可手续同时开始办理电子签证服务。

  • Visa permits of Mongolia are being applied online

    Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on May 16, 2019

    Visa permits of Mongolia are being applied online

  • МҮОНРТ Үндэсний Телевиз Эрхзүйн хөтөч

    Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on May 13, 2019

  • ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on May 10, 2019

    Монгол Улсын шадар сайд, Дорноговь аймгийн засаг даргатай байгуулсан төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээний дагуу аймгийн Дорноговь аймаг дахь Онцгой байдлын газар, Замын-Үүд дэх Онцгой байдлын хэлтэс, Замын-Үүд сумын ЗДТГ болон бусад байгууллагуудтай хамтран “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт” 2019 оны 05-р сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болон 12 албан хаагч иж бүрэн аранз буюу хээрийн агсамж бэлдэж, бэлтгэл сургалтад амжилттай оролцож байна.

  • Байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 09, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/174 дүгээр тушаалаар байгуулагын чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй хамтран ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг түр саатуулах байрны тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Л.Соёлчимэг, харуул хамгаалалтын ажилтан, ахлагч С.Шарбаатар нарыг байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

  • Түрээслэгч сонгон шалгаруулна

    Posted in Мэдээ, Мэдээ, мэдээлэл on May 09, 2019

    Хан уул дүүрэг 10-р хороо Буянт ухаагийн дэнж Гадаадын иргэн, харьяатын газрын “А” байрны нэгдүгээр давхарт 36,6 м2 талбай бүхий 2 өрөөг банкны үйл ажиллагааны зориулалтаар түрээслүүлнэ.

  • МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД ОРОЛЦЛОО.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on May 08, 2019

    Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Замын-Үүд сумын ЗДТГазраас болон “Монгол бичгийн нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй Монгол бичгийн уралдаанд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь дахь газрын мэргэжилтэн А.Анужин оролцлоо.