монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 21, 2019

    “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын нийт ажилтан, албан хаагчид тус дадлага, сургуулилтад хамрагдлаа.

  • Үйлчилгээний албан хаагчид байгууллагын байр орчны цэвэрлэгээ хийлээ.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 20, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйлчилгээний албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 багийн 135 дугаар байр орчмын цугларсан хогийг цэвэрлэж цэвэр орчинг бүрдүүлэн ажиллажээ. Цаашид энэхүү цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж албан хаагчдыг ажиллуулах ая тухтай орчин байгууллагын удирдлага анхааран ажиллаж байна.

  • “Марш Тактик”-ийн тэмцээнд оролцлоо.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 18, 2019

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан эх оронч үзэл суртал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах зорилго бүхий Замын-Үүд сумын аварга шалгаруулах жил бүрийн уламжлалт “Марш Тактик”-ийн тэмцээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03-р сарын 16-ны өдөр Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Мэргэжилтэн Б.Нямсүрэн нар нь гар бууны төрөлд, Мэргэжилтэн Б.Батдэлгэр, Сүлжээний инженер Д.Хоролсүрэн нар нь автомат бууны төрөлд тус тус амжилттай оролцлоо.

    "Монгол эр цэргийн баярын өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн

  • Гадаадын иргэн, харьяатын сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 15, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш байдлыг хангах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

  • ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 14, 2019

    Огноо : 2019-03-14

    Тендер шалгаруулалтын нэр: Шилэн фасад засвар

    Тендер шалгаруулалтын дугаар: ГИХГ/201912004

    Гадаадын иргэн, харьяатын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн фасад засвар -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Үнийн саналыг 2019 оны 03 -р сарын 28 -ны өдрийн 12 цаг 00 минут-с өмнө Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10-р хороо , Наадамчдын гудам, Б байр, 306 хаягаар ирүүлнэ.

    Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг бай

  • Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 13, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Дэвид Спрулыг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжин хот дахь Канадын Элчин сайдын яамны Визийн Консул ноён Марк Эйхорст болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

  • Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь хяналтын камерын системээ шинэчлэлээ.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 13, 2019

    ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр албаны барилга байгууламжийн аюулгүй байдал хангах зориулалтын аналог камерын системийг шинэчлэн хяналтын IP буюу дотоод сүлжээний камерын системийг бүрэн шинэчилж, улмаар байгууллагын объектын ойр орчмыг илүү нягтралтай, шөнийн цагаар хянахад хялбар болголоо.

  • Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сургалтад хамрагдлаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 13, 2019

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын БНТаджикистан Улсын Хилийн менежментийн коллежийн хилийн менежмент, аюулгүй байдлыг хангах байгууллагуудын удирдах, дунд түвшний албан хаагчдад зориулсан сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч П.Бороо хамрагдлаа.

  • “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтад гурван албан хаагч хамрагдлаа.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 12, 2019

    Хууль зүйн дотоод хэргийн яам, Азийн сан, Хууль Сахиулахын Их Сургууль, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын хамтарсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтад Гадаадын иргэн, хартяатын газрын Дорноговь аймаг дахь газрын дарга П.Тулга, виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Э.Амарсайхан, мэргэжилтэн Б.Батдэлгэр нар нь 2019 оны 3 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хамрагдаж гэрчилгээ амжилттай гардан авлаа. Энэхүү сургалтын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, тус гэмт ...

  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

    Posted in Төрийн албаны салбар зөвлөл on Mar 11, 2019

    ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.