Posted in Мэдээ, мэдээлэл on Jun 14, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдаа шинэ мэдээллээр хангаж, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” хийдэг уламжлалтай. Энэ удаад “Корпорейт трейнинг” ХХК-ий сургагч багш С.Баатарсүрэн “Албан хаагчдын зан харилцаа, үйлчилгээний стандарт” сэдвээр нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on Jun 10, 2019
МҮОНТ-тэй хамтран жуулчин ангиллын виз болон түүнтэй холбоотой мэдээллээр "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийг бэлтгэлээ.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Jun 07, 2019
Авто спортын олон улсын хэмжээний мастер Н.Уртнасан агсны нэрэмжит “Мөнгөн шонхор авто кросс-2019” УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулагдаж тус тэмцээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын мэргэжилтэн Б.Батдэлгэр амжилттай оролцлоо.
Posted in Мэдээ, мэдээлэл on Jun 07, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын “Мэдээллийн цаг” боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Нямдулам “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр, Норвегийн тусламжийн байгууллагын Улаанбаатар дахь салбарын захирал М.Чанцалсүрэн, төслийн зохицуулагч Б.Цогтбаяр нар “Хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажлын байрыг бий болгох нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Jun 05, 2019
Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт энэ сарын 4-ний өдөр Нур-Султан хотноо боллоо. Тус уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн оролцов.
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Jun 03, 2019
Агаарын замын боомт хариуцсан газар нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх арга зүй” сэдвийн хүрээнд тус газрын нийт 14 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Ц.Өнөрбат, жижүүрийн ахлах, дэслэгч У.Баатархуяаг нар нэг бүрийн тусгай хэрэгсэл /гав, цахилгаан гүйдлээр цохигч, резинэн бороохой/, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл /хурд сааруулагч, торон хаалт, дугуй хагалагч хадаас/, хамгаалах тусгай хэрэгсэл /нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн болон хуванцар сумтай буу/, бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх /боох мэх, тонгор мэх, өчих мэх, хутга мэс хариулах мэх, бие хамгаалах хариу цохилт/ хэрэглэх талаар заав.
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Jun 03, 2019
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Jun 03, 2019
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Jun 03, 2019
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Jun 03, 2019