монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • 3 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

    Posted in Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол on Mar 25, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 03 дугаар сард нийт 48, орон нутагт 9 өргөдөл ирснээс 42 нь шийдвэрлэгдэж, 15 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

  • Теннис, Биллъяард, Дартсын тэмцээн амжилттай зохион байгууллаа.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 25, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03-р сарын 23-ны өдөр нийт албан хаагчдын дунд Теннис, Биллиард, Дарцын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Теннис, Биллиардын тэмцээний эрэгтэй төрөлд Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Эмэгтэй төрөлд Мэргэжилтэн Д.Нямсүрэн нар тэргүүн байр, Дарцын тэмцээний эрэгтэй төрөлд Мэргэжилтэн Т.Мягмардорж, Эмэгтэй төрөлд үйлчлэгч С.Энхтайван нар тус тус тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон албан хаагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

  • Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 22, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газраас эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг албан хаагчдад хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

  • “ Байгууллага ба хувь хүний харилцаа” сэдвээр лекц уншлаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 22, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэслэгч, доктор, дэд профессор Ц. Минжин уригдаж, “ Байгууллага ба хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

  • “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхгүй” сэдэвт уулзалт зөвлөгөөн боллоо.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 21, 2019

    Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойн хүрээнд Дорноговь аймаг дахь газрын Төмөр зам дахь цагдаагийн газраас 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулсан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхгүй” гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хууль, хяналтын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зөвлөгөөнд ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын дарга П.Тулга оролцлоо.

  • ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын албан хаагчид гамшгийн үеийн дуут дохиогоор жагслаа.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 21, 2019

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт зарлагдасан 3 удаагийн дууд дохиогоор ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын 7 албан хаагч бэлэн байдлыг ханган ажиллаа.

  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

    Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 21, 2019

    “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын нийт ажилтан, албан хаагчид тус дадлага, сургуулилтад хамрагдлаа.

  • БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ

    Posted in ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 20, 2019

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт байгууллагын гаднах орчин тойрны цэвэрлэгээ хийх албан бичиг ирсэний дагуу хамт олноо зохион байгуулан хуваарьт газраа цэвэрлэж идэвхтэй оролцсон

  • Үйлчилгээний албан хаагчид байгууллагын байр орчны цэвэрлэгээ хийлээ.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 20, 2019

    Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйлчилгээний албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 багийн 135 дугаар байр орчмын цугларсан хогийг цэвэрлэж цэвэр орчинг бүрдүүлэн ажиллажээ. Цаашид энэхүү цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж албан хаагчдыг ажиллуулах ая тухтай орчин байгууллагын удирдлага анхааран ажиллаж байна.

  • “Марш Тактик”-ийн тэмцээнд оролцлоо.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 18, 2019

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан эх оронч үзэл суртал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах зорилго бүхий Замын-Үүд сумын аварга шалгаруулах жил бүрийн уламжлалт “Марш Тактик”-ийн тэмцээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03-р сарын 16-ны өдөр Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Мэргэжилтэн Б.Нямсүрэн нар нь гар бууны төрөлд, Мэргэжилтэн Б.Батдэлгэр, Сүлжээний инженер Д.Хоролсүрэн нар нь автомат бууны төрөлд тус тус амжилттай оролцлоо.

    "Монгол эр цэргийн баярын өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн