монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • 10 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

    Posted in Өргөдөл, гомдол on Oct 26, 2018

    2018 оны 10 дугаар сард тус газар иргэн, албан хаагчдаас нийт 76 өргөдөл хүлээн авснаас 54 өргөдөл шийдвэрлэгдэж 22 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Үүнээс албан хаагчдаас нийт 26 өргөдөл ирснээс 21 шийдвэрлэгдэж 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг чөлөө, тусламж хүссэн өргөдөл эзэлж байна.

  • Дорноговь аймаг дахь газрын даргыг томилов

    Posted in Төрийн албаны салбар зөвлөл on Oct 22, 2018

    Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан хаагчын сонгон шалгаруулалтыг явуулсан билээ. Засгийн газрын “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.5-д заасны дагуу Дорноговь аймаг дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Пүрэвсүрэнгийн Тулга 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад оролцон ...

  • ГИХГ-ын Зүүн бүс дэх газар албаны байртай боллоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 22, 2018

    Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 газар, 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Зүүн бүс дэх газар орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар 503 мв.кв албаны шинэ байртай боллоо.

  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АТГ-с ирсэн шалгалтад хамрагдав.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Oct 19, 2018

    Авилгатай тэмцэх газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Авилгатай тэмцэх газрын багуудын орон нутагт ажиллах удирдамжийн дагуу Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсвийн(төрийн) байгууллага болох ИТХ, ЗДТГ, МХГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг газрууд, зарим орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, сургууль, Гадаадын иргэн, харьяатын газрын До

  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шалгалтын ажлын хэсэг ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газарт ирж ажиллаа.

    Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Oct 19, 2018

    Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/44 тоот тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутаг дахь нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын баг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу явж байгаа эсэхэд чиглэн хяналт, шалгалт хийлээ.

  • Бичиг баримтын нууцлал, хуурмаглалыг илрүүлэх сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 19, 2018

    Бээжин хотод суугаа ХБНГУ-ын ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох Дирк Малзах, Михиал Гиллич нар нь “Бичиг баримтын нууцлалын үзүүлэлт” сэдвээр 2018 оны 10 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулж, өнөөдөр төгсөгчдөд сертификат гардууллаа.

  • Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоолоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 16, 2018

    Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон.

  • “Бичиг баримтын нууцлалын үзүүлэлт” сэдэвт сургалт эхэллээ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 15, 2018

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн ХБНГУ-аас Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох ноён Дирк Малзах, Михиал Гиллич нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

  • Баруун бүс дэх газарт иж бүрэн хяналт, шалгалт явууллаа

    Posted in БАРУУН БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, Мэдээ, мэдээлэл on Oct 15, 2018

    Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Удирдамжийн дагуу байгууллагын дэд дарга Д. Түвшинтөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд Баруун бүс дэх газар-Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт иж бүрэн хяналт шалгалт явууллаа.

  • Хуульч, өмгөөлөгч Маркус Козинс нийт албан хаагчдад сургалт хийлээ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 12, 2018

    АНУ, Японы гадаадын иргэн ба харьяатын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч Маркус Козинс “Гадаадын иргэн, харьяатын асуудал ба олон улсын практик чиг хандлага чиг хандлага: Эрх зүй ба визийн зарим асуудал” сэдвээр Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдад өнөөдөр сургалт, семинар хийлээ.