монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог хэвлэгдлээ

Admin 2020/05/26 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог хэвлэгдэн гарлаа. Уг цомогт тус газрын үндэс суурь тавигдсан цаг үеэс өнөөдрийг хүртэлх байгууллагын түүхэн замнал, хөгжил дэвшил, ололт амжилт, бүтээн байгуулалт, үе үеийнхний дурсамж дурдатгалыг хадгалсан гэрэл зургуудыг багтаасан юм.

DSC_0182 (Large).JPG

Уг гэрэл зургийн цомгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нийт албан хаагчдад гардуулан өгсөн бөгөөд тэрээр “Байгууллагын баганын чулууг тавилцаж, хөгжлийн замд түүчээлсэн ахмад буурлууд, тэдний залгамж халаа, үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа та бидний хийсэн, бүтээсэн бүхэн маань нэгэн цаг үеийн түүх юм. Байгууллагын түүх, бүтээн байгуулалт, ховор, мартагдсан түүх, дурсамжийг хадгалсан гэрэл зургуудыг оруулахад сэтгэл гарган ажилласан нийт албан хаагчдадаа талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

DSC_0187 (Large).JPG

DSC_0184 (Large).JPG

DSC_0195 (Large).JPG

DSC_0190 (Large).JPG