монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ахмад настны халамж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө

Admin 2019/10/04 Мэдээ, мэдээлэл

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-аас “Ахмад настан-хэрэглэгч” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аараа Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга С.Байгальмааг урьж, нийгмийн халамжийн багц хууль болон ахмад настны халамж үйлчилгээний талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

71832709_488876468329874_5781011222908370944_n.jpg

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйг "АХМАД НАСТАН" гэнэ хэмээн заасан байна. Эдгээр ахмад настнууд нь нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой аж. Ийнхүү байгууллагын ахмад албан хаагчдад зориулж ахмад настанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зарим албан хаагчдын сонирхсон асуултад тайлбар өгсөн юм. 72202507_1142260905968763_1826877825550909440_n.jpg

Мөн Гадаадын иргэн, иргэн харьяатын газар нь есдүгээр сард үйлчилгээний танхимаар үйлчлүүлсэн ахмад настан-үйлчлүүлэгчдэд дугаар харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүллээ.