монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АЛБАН ХААГЧДАД ГУРВАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/09/24 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж Наркологийн эмнэлгийн эмч Б.Сэргэлэн архины хор хөнөөлөөс болж хүний биед илрэх эмгэг өөрчлөлт, гэр бүл, нийгэмд үзүүлэх хор хохирол, анхаарах зүйлсийн талаар тус газрын 20 албан хаагчдад мэдээлэл хүргэв.

3333333333.jpg

444444444.jpg

Тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны “Манлай эмч” өрхийн эмнэлгийн эмч Э.Дөлгөөн, Б.Маралмаа нар эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлсийн талаарх сургалт байлаа.

555555555.jpg

6666666666.jpg

Тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр сүлжээний инженер мэдээллийн аюулгүй байдлын талаарх үндсэн ойлголт, түүний эсрэг хийж байгаа гэмт халдлагын төрөл, хийгдэх болсон шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аргын талаарх сургалт байлаа.

777777777777.png

Тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор орсон нэмэлтийн талаар тус газрын 20 албан хаагчдад мэдээлж, бие дааж судлах үүргийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч өгөв.

999999999999.jpg