монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албан хаагчид “Бичиг баримтын нууцлал, хуурамч бичиг баримт таних” сургалтад хамрагдлаа

Admin 2019/09/17 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Манай байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0108-р анги, Гаалийн байгууллагын нийт 20 албан хаагчдад 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бичиг баримтын нууцлал, хуурамч бичиг баримт таних” сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын албаны дэд дарга, хууль сахиулах атташе Жеффри Коллинс /Jeffrey Collins/, бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан П.Даваажаргал нар зохион байгуулсан ба сургалтад тус газрын Виз, зөвшөөрлийн ахлах А.Хуанбай, мэргэжилтэн Б.Батдэлгэр, Ц.Гэрэлт-Од, А.Анужин нар оролцсон. Энэхүү сургалтаар хуурамч бичиг баримтыг хэрхэн ялган таних, бичиг баримтын нууцлалын талаар албан хаагчдад заан сургаж сертификат олгосон.

1.jpg