монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт

Admin 2020/06/22 Мэдээ, мэдээлэл

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.1-д албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд албан тушаалыг нь бууруулах арга хэмжээ авахаар заажээ.

85_07_Making-a-Phone-Call.png

Албаны мэдээлэл задруулснаар тухайн байгууллагад хэдийгээр хохирол учраагүй байсан ч энэ нь нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл тул хуульд заасны дагуу албан тушаалыг бууруулах хариуцлага хүлээдэг байна.