монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АНУ-ын Элчин сайд ноён Майкл Клеческитэй, Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дэд дарга, хууль сахиулах атташе Жеффри Коллинс нартай уулзалт зохоин байгууллаа.

Admin 2019/10/04 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Э.Амарсайхан, Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхчимэг нар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллахаар ирсэн АНУ-ын Элчин сайд ноён Майкл Клечески /Micheal S.Klecheski/, Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дэд дарга, хууль сахиулах атташе Жеффри Коллинс /Jeffrey Collins/, Бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан П.Даваажаргал, Орчуулагч Ч.Туул нарын Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан хүсэлтийн дагуу уулзалт зохион байгуулж оролцлоо. Мөн уулзалтанд Хилийн 0108 дугаар ангийн хилийн албаны дарга, хошууч Д.Өнөртулга, Хилийн шалган нэвтрүүлэх тасгийн ахлах ажилтан Н.Ган-Эрдэнэ, Замын-Үүд сумын цагдаагийн газрын орлогч дарга, цагдаагийн хошууч Б.Пүрэвдаваа нар оролцсон. Уурзалтаар Майкл Клеческид Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон болно.

4.jpg