монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейттэй уулзлаа

Admin 2020/06/26 Мэдээ, мэдээлэл

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

IMG_4504-(002).jpg

Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID19) холбогдуулан 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.

Мөн АНУ-ын Тусгаар тогтнолын 244 жилийн ой ирэх сарын 4-ний өдөр тохиож буйтай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв. Түүнчлэн гадаадын иргэдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Монголчуудын цээрлэх ёс, зан үйлийг гадаадын иргэдэд таниулан сурталчлах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас эмхэтгэн боловсруулж бэлтгэсэн “Гадаадын иргэдтэй холбоотой зарим хуулийн зохицуулалт, Монголчуудын цээрлэх зарим ёсон” эмхэтгэл номыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас орчуулах ажлыг хийснээ гардуулан өглөө.