монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ардын хувьсгалын 98 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 88 жил, Батмөнх даян хаан мэндэлсний 555 жилийн ойг тохиолдуулан Өмнөд бүс дэх газрын албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Admin 2019/07/08 ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймаг нь Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 2017, 2018 оны хошой “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарсан билээ. Хошой “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарахад хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Л.Өлзийбат, Ц.Түвшинтүшиг, ахлах нягтлан бодогч С.Шинэхүү нар Өмнөговь аймгийн “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Т.Сэлэнгэ, үйлчлэгч Д.Болормаа нарыг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, хяналтын улсын ахлах байцаагч Э.Наранбат, захиргааны ахлах мэргэжилтэн Ш.Дэмбэрэлдулам, хяналтын улсын байцаагч С.Мөнхтүвшин, Г.Энхбат, Д.Нэргүй, виз, зөвшөөрлийн мэргэжилтэн А.Нарантуяа, сүлжээний инженер Ц.Жаргалсайхан, нярав А.Адъяасүрэн, жолооч С.Базаррагчаа, Ч.Шагдарсүрэн нарын “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарахад оруулсан хувь нэмрийг нь онцолж талархал, мөнгөн шагналыг гардуулж, баяр хүргэлээ.